Xичээл блог дээрээ юм нэмээгүй нэлээд удлаа. Шинэ админ маань намайг эзгүйд нэлээд юм оруулсан байна. Таалагдаж байна уу та бүхэнд? Зиа зиа ингээд дээрээс хойш нэлээдгүй хүн асуугаад байсан GeoCities ийн талаар мэдээлэл оруулахаар бэлдлээ. Ер нь хүмүүс ftr хост гэж юу юм бэ гэж их асуудаг. Банжиг луу бид нар зураг хуулдаг. Энэ бол хязгаарлагдмал ftr хост юм. Бид нар зөвхөн зураг хуулдаг шүү дээ тэгвэл жинхэнэ хост маань html, javascript, php, txt. gif, .swf ... гээд л та бүхний мэддэгээс мэддэггүй хүртэл бүх төрлийн файлыг хуулж ажиллуулах боломжтой.
Ердийн файл шейр ээс юугаараа ялгаатай вэ гэвэл эдгээр хуулсан файлууд доторх агуулгаараа шууд харагддагт байгаа юм. Бид нтмл код бичээд файл шейр дээр хуулаад түүнийгээ харахад бидэнд файл л харагдана. Харин ftr хост дээр хуулсан тохиолдолд уг нтмл код шууд кодон дахь агуулгаа харуулна. /веб хуудасны код байвал веб хуудас харагдана гэсэн үг/ Бид өөрсдөө уг ftr хост ыг түрээслэн авч ажиллуулна гэвэл сардаа энгийн хэрэглээнд дунджаар 4-5 доллар төлөх шаардлага гарна. Мэдээлэл дамжуулах хурд, багтаамж 2 нь ихсэх тусмаа үнэ нь үүнээс төдий чинээ их байна. Жишээ авбал БАНЖИГ.НЭТ зөвхөн үндсэн сервертээ 600 доллар сард төлдөг. Гэсэн хэрнээ гацдаг шүү дээ. Тэгэхээр өдий хэмжээний ПОРТАЛ сайт хийхийн тулд сардаа наанадаж 500 доллар хостондоо зарлагадах болох нь...
Энгийн блог бичигчид бол Портал сайтынхаа олгосон зураг хуулах эрхээр л гол зогоож байгаа. Бусад зүйлээ ердийн файл шейр ээр зохицуулдаг. Харин бид .html, .php, .js, .swf зэрэг байнга хэрэглэгдэх агуулга бүхий файлуудыг шууд хуулан ашиглан боломжгүй. Бидэнд энэ боломжийг үнэ төлбөргүйгээр
Yahoo GeoCities, Google Page зэрэг бидэнд ойр сайтууд олгодог тул өөр иймэрхүү сайт судалж үзсэнгүй. Ингээд энэ удаад
Yahoo GeoCities ийн талаар хичээл бэлдлээ...
"Ftr host гэж юу вэ? /жишээ: Yahoo geocities/" цааш унших »